images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ АРДЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ДЭД ХУРАНДАА М.ОЮУН ЭМЧТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-10

18

Бүгд Найрамдах Польш Улсад 1996 оноос хойш Ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж буй дэд хурандаа М.Оюун эмчид Элчин сайд Н.Оюундарь хүндэтгэл үзүүлж өөрийнх нь үүсгэн байгуулсан эмнэлэг, гэрээр нь зочилж, тэдний гэр бүл, ахуй амьдрал, ажил үйлстэй танилцав. Мягмар овогтой Оюун эмч нь өдгөө 85 насыг зооглож буй бөгөөд БНПУ-д ирэхээсээ өмнө тэрээр Монгол Улсын Цэргийн төв эмнэлэгт эрүүл энхийн манаанд 26 жил ажиллажээ. Одоо түүний охин Н.Ундрам, хүргэн Г.Мөнхбат, ач охин М.Солонго болон М.Сэлэнгэ нар нь БНПУ-ын Биалысток хотноо хамтдаа Монголын Уламжлалт анагаах ухаан, зүү төөнүүр, нүдний хүүхэн хараагаар оношлох, бариа заслаар ажиллаж, амьдарч буй 3-н үеийн эмч мэргэжилтэй сайхан гэр бүлдээ эрүүл энх, ажлын амжилтын дээдийг ерөөе.