images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН НЭРТ АРХИТЕКТОР ЧЕСЛАВ БИЕЛЕЦКИТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-14

49

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНПУ-ын нэрт архитектор, улс төрч, техникийн шинжлэх ухааны доктор, 1997-2001 оны Польшийн Сеймийн гишүүн, парламентын Гадаад харилцааны хорооны дарга, Польшийн төрийн дээд "Цагаан бүргэд" одонт Чеслав Биелецкиг хүлээн авч уулзав. Тэрээр Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас зохион байгуулсан тус хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын төслийн сонгон шалгаруулалтад шүүгчээр ажиллаж байсан нэгэн бөгөөд тухайн уулзалтаар Хархорум хотын цаашдын бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн асуудлаар санал солилцов.