ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ГХЯ-ААС САНААЧИЛГААР ЭМЭГТЭЙ ЭЛЧИН САЙД НАРТ ЗОРИУЛЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Хенрика Мощицка-Дендыс болон ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Ирена Линхерович нарын санаачилгаар эмэгтэй Элчин сайд нарт зориулж зохион байгуулсан арга хэмжээнд оролцов.
Дэд сайд Х.Мощицка-Дендыс Польш Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Польш Улс эдийн засгаараа G20 бүлэгт орсон талаар мэдээлэл өгөв.
Одоогийн байдлаар гадаад улсаас БНПУ-д суугаа 20 гаруй эмэгтэй Элчин сайд нар Варшавт ажиллаж байна.