ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ “ЭКСПОРТЫН КОНГРЕСС 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ
Польшийн Люблин хотод "Экспортын хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болох улс төр, эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал" сэдэвт “ЭКСПОРТЫН КОНГРЕСС 2025” арга хэмжээнд Элчин сайд Н.Оюундарь оролцож байна.
Оролцогчид гадаад зах зээлд аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт төрөөс баримталж буй бодлого, олон улсын зохицуулалт, эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөллийн талаар хэлэлцэж байна.
Энэхүү арга хэмжээ нь харилцан туршлага солилцох, саад бэрхшээлийг тодорхойлох, өөрчлөгдөж буй дэлхийн орчинд экспортыг дэмжих чиглэлийг тодорхойлох зорилготой.