images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ "POL-SKONE" КОМПАНИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-23

22

Элчин сайд Н.Оюундарь Олон улсын ISO 9001 стандартад нийцсэн хаалга, цонх үйлдвэрлэдэг "POL-SKONE" компанийн Бизнес хөгжлийн захирал, дэд ерөнхийлөгч Славомир Шулжыктэй уулзлаа.

Тус компани 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 35 гаруй жилийн хугацаанд барилгын модон эдлэлийн салбарын хамгийн том, эрч хүчтэй хөгжиж буй компаниудын нэг болжээ.