CIC WARSAW ТӨВД БОЛСОН “МОНГОЛ УЛС– БИЗНЕС БА СОЁЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Варшав хотын CIC Warsaw төвд “Монгол Улс– Бизнес ба Соёл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээг WE Poland – Inspiring the Globe компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жаргалсайханы Батжаргал удирдан явуулж, Монгол орны өв соёл, бизнесийн боломжийг олон улсын оролцогчдод танилцууллаа.
Тус арга хэмжээ нь Монгол болон Европ, ялангуяа Польш Улсын хоорондын худалдаа, аялал жуулчлал, инновацийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.