images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-11-07

23

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Хэвлэл Мэдээллийн холбооны Ерөнхий чуулганы нээлтийн ёслолд бусад Дипломат корпусын тэргүүнүүдийн хамт оролцлоо.

Польшийн Хэвлэл мэдээллийн холбоо нь 1999 онд сэтгүүлчдийн өөрөө удирдах байгууллага хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 1300 гаруй гишүүн сэтгүүлчтэй томоохон байгууллага болж чаджээ. Уг холбоо нь Польш болон гадаадын арав гаруй их хурал зохион байгуулж, төв, бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай олон тооны уулзалт, хэвлэлийн бага хурал, хэвлэл мэдээллийн судалгаа зохион байгуулсан байна.

Нээлтийн ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь зохион байгуулагчдын хүсэлтээр Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбарийн хөгжлийн тухай танилцуулж, Монгол Улс, Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хоёр орны төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үр дүнд худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт олон гэрээ байгуулж, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлд хүргэснийг онцоллоо мөн удахгүй Варшавын Их сургуульд зохион байгуулагдах олон улсын монголч ээрдэмтдийн 5 дугаар бага хуралд нийт төлөөлөгдчийг оролцохыг урив.

Сэтгүүлчдийн ойн баярыг тохиолдуулан Элчин сайд Н.Оюундарь тэдэнд халуун баярын мэнд хүргэж, Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд мэдээллийн гүүр болж, хоёр орны талаар үнэн бодит мэдээллийг түгээх, сурталчлах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалав.