ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ITTF ВАРШАВЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь ITTF Варшавын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оролцов. Тус үзэсгэлэн нь Варшавын аялал жуулчлалын салбарын хамгийн чухал бизнесийн арга хэмжээ бөгөөд аялал жуулчлал, зочид буудал, тээврийн салбарын төлөөлөгчид, мөн Польш болон гадаадын бусад бизнесийн түншүүд хамтын ажиллагаа тогтоох хамгийн том боломжийг олгох үйл ажиллагаа юм. Энэхүү үзэсгэлэн нь Варшавын соёл, шинжлэх ухааны ордны хоёр давхарт болж, баялаг хөтөлбөр, В2В уулзалт, аялал жуулчлалын олон шинэлэг санаануудаар дүүрэн болж өнгөрөв. Түүнчлэн 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зочилсон БНПУ-ын аялал жуулчлалын төлөөлөгчдийн гол байгууллага болох Польшийн тэргүүний аялал жуулчлалын "ITAKA" компанийн дэд захирал К.Банковскатай Элчин сайд уг үзэсгэлэнгийн үеэр уулзаж, тус компани тун удахгүй Монгол Улс руу чиглэсэн цоо шинэ аяллын багц бүтээгдэхүүн гаргах гэж буй талаарх баяртай мэдээг хүлээн авлаа.