images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ВАРШАВЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-12-05

76

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Варшавын их сургуулийн Ректор доктор профессор А.Новактай 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр уулзав. Уг уулзалтаар удахгүй тус их сургуулийн Ази, Африкийн соёлын факультетаас "Mongolia and the Mongols: Past and Present" сэдвээр зохион байгуулах монголч эрдэмтдийн олон улсын V бага хурлын бэлтгэл ажлыг хэлэлцэхээс гадна Монгол, Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд БНПУ-д ирж суралцаж буй Монгол оюутнуудыг тус Польшийн бахархал болсон Их сургуульд идэвхтэй хамруулах асуудлаар санал солилцов.