images

ЭЛЧИН САЙД Н. ОЮУНДАРЬ “МОНГОЛ БА МОНГОЛЧУУД: ӨНГӨРСӨН ҮЕ – ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V БАГА ХУРЛЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-12-08

66

Варшавын их сургуулийн Ази, Африкийн соёлын факультет, Монгол, Төвд судлалын танхим, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол Улсын их сургууль зэрэг хурлыг хамтран зохион байгуулсан “Монгол ба Монголчууд: өнгөрсөн үе – өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V бага хурлын нээлтэд Элчин сайд Н. Оюундарь оролцож, монгол судлалын хөгжил, судалгааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад баяр хүргэхийн ялдамд хоёр орны хамтын ажиллагаа түншлэлийн ололт амжилтыг дурьдлаа. Энэхүү өсөлтийг улам ахиулж, эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбаруудад хамтын ажиллагааны хүрээг тэлэх өргөн боломжийн талаар танилцуулж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.