ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ, ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ, АКАДЕМИЧ С.ЧУЛУУН НАР ПОЛЬШИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ, ПОЛЬШИЙН ЦЭРГИЙН МУЗЕЙ БОЛОН АЗИ, НОМХОН ДАЛАЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУДТАЙ ТУС ТУС УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар 2025 оны 12 дугаар сарын 8–9-ний өдрүүдэд Польшийн Түүхийн музей, Польшийн цэргийн музей болон Ази, Номхон далайн музейн удирдлагуудтай тус тус уулзаж, Чингис хаан Үндэсний музей болон Торгоны зам үзэсгэлэнг Польш Улсад зохион байгуулах талаар санал солилцов.