images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ LOT ПОЛЬШИЙН АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-12-16

64

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНПУ-ын Сенатын дэд маршал М.Каминьски, LOT Польшийн агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал М.Фиёол, мөн тус компанийн Сүлжээний газрын захирал Р.Лудера нартай LOT компанийн төв байранд уулзаж, Монгол, Польшийн хооронд шууд нислэг нээх боломжийн талаар санал солилцов.