images

БНПУ-Д ОРШИН АМЬДАРЧ БУЙ “ЭХИЙН АЛДАР” ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Зар, мэдээлэл

2026-01-14

47

Бүгд Найрамдах Польш Улсад оршин суугаа “Эхийн алдар”-ын нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзлыг хангасан иргэн та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 5-ны дотор Варшав дахь Элчин сайдын яаманд авч ирэх эсвэл шуудангаар ирүүлнэ үү. Үүнд:

1. "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет;

2. Эхийн иргэний үнэмлэх эсвэл баталгаажсан хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ эсвэл баталгаажсан хуулбар;

4. Хүүхэд эсэн мэнд бойжиж буй тухай харьяа баг, хорооны Засаг дарга эсхүл эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;

5. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа зэрэг болно.

Та бүхэн "Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн бөглөх анкет болон холбогдох журамтай дараах холбоосоор нэвтэрч танилцана уу:

chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://tokyo.embassy.mn/.../%D0%AD%D0%A5%D0%98%D0%99%D0...