МОНГОЛ УЛС, БНПУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
|
Түүхэн харилцаа |
Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Бат хааны цэргийн салбар ангиуд Польшийн Легницийн талбайд Польш, Европын рыцариудын нэгдсэн хүчийг бут цохисон. Энэ тулалдаанд Польшийн ван 2 дугаар Хенрик Побожны амь насаа алдсан. XIV зууны сүүлээс XVI зууны эх хүртэлх хугацаанд Алтан Ордны Улс ба Крымын ханлигаас “татаар”-ууд / Литва, Польшид ирж, суурьшиж эхэлсэн. Одоо польшид 3000 орчим татаар гэгдэх хүмүүс байгаагийн дийлэнх нь польшийн зүүн хэсгээр амьдардаг. Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвиж байсан. XIX, XX зууны заагт Монголын сүм хийдийн захиалгаар олон тооны бурхан /Аюуш бурхан/ Польшид цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байна. |
||||||||||||||||||||||||
|
Дипломат харилцаа |
Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосон. Манай улсын ЭСЯ Варшав хотноо 1959 оноос тасралтгүй ажиллаж байна. Польш Улсын ЭСЯ Улаанбаатар хотноо 1960-1995, 1999-2009 онд ажиллаж хаагдан Бээжингээс манай улсыг хавсран сууж байсан. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс консулын үйлчилгээ иргэдэд үзүүлж эхэлсэн. |
||||||||||||||||||||||||
|
Харилцааны байдал |
Иж бүрэн түншлэл. |
||||||||||||||||||||||||
|
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Ерөнхийлөгчийн түвшинд: Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд Ерөнхийлөгч асан Л.Валенса 2013 онд Ерөнхийлөгч А.Дуда 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Чимид 1996 онд, Б.Батхишиг 2005 онд, Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хатагтай Д.Хюбнер 1998 онд, И.Шыманик-Дереш 2004 онд тус тус айлчилсан. Парламентын түвшинд Сенатын дэд маршал З.Куратовска 1991 онд Сенатын маршал А.Стрүжик 1995 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд УИХ-ын дэд дарга Н.Энхболд 2010 онд Сенатын Маршал Б.Борусевич 2013 онд Сеймийн дэд маршал Е.Вендерлих 2014 онд Сеймийн дэд маршал Э.Гжэшчак 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд 2015 онд Сенатын дэд Маршал М.Коц 2016 онд Сеймийн дэд маршал М.Гошевска 2019 онд, 2021 онд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан 2021 онд УИХ-ын төлөөлөгчид 1991, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2008, 2011, 2013, 2017 онд, Польшийн парламентын төлөөлөгчид 1995, 1999, 2001, 2004, 2007, 2018, 2025 онд Сеймийн Тамгын газрын дарга К.Чешейко-Сохацки 2002 онд УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Шаравдорж 2009 онд ГХЯ-ны түвшинд ГХЯ-ны ТНБД Р.Алтангэрэл 2003 онд ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар 2011 онд Гадаад хэргийн дэд сайд Б.Стелмах 2011 онд Гадаад хэргийн дэд сайд Е.Помяновски 2012, 2013 онд Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2013 онд Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 онд Гадаад хэргийн дэд сайд М.Ланг 2019 онд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 онд Гадаад хэргийн сайд З.Рау 2022 онд |
||||||||||||||||||||||||
|
Хоёр талын харилцааны механизмууд |
Парламентын бүлэг Польшийн парламентад 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Польш, Монголын парламентын бүлэг байгуулагдаж, одоогоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Өмнө эл бүлгийн даргаар ажиллаж байсан Сеймийн гишүүн С.Горчица томилогдсон. Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлэг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ажиллаж байна. Монгол, Польшийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс ЗГХК-ын анхдугаар хурал Улаанбаатарт 2014 онд болсон. ЗГХК-ын 2 дугаар хурлыг 2022 оны 3 дугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулав. Монголын хэсгийн даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Польшийн хэсгийн даргаар Хөгжил, технологийн дэд сайд томилогдон ажиллаж байна. Улс төрийн зөвлөлдөх уулзалт Анхдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо болж, манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, айлын талаас Гадаад хэргийн дэд сайд М.Ланг тар ахалсан. Хоёрдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Варшав хотноо болж, манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, айлын талаас Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар ахалсан. |
||||||||||||||||||||||||
|
Худалдаа, эдийн засгийн харилцаа |
ам.доллар
Статистик мэдээ: 2025 онд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 97,6 сая ам.доллар, үүнээс импорт 95,9 сая ам доллар, экспорт – 1,7 сая ам. долларт хүрсэн байна. |
||||||||||||||||||||||||
|
1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар Монголд байгуулсан үйлдвэр |
1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр 1966 он 2. Улаанбаатарын Хөнгөн бетоны үйлдвэр 1966 он 3. Хархорины дулааны цахилгаан станц 1970 он 4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат 1971 он 5. Улаанбаатарын Халиман цавууны цех 1975 он 6. Улаанбаатарын Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр 1989 он 7. Улаанбаатарын спиртийн үйлдвэр 1974 он 8. Хархорины спиртийн үйлдвэр 1974 он 9. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр 1985 он 1961-1965 онд Польшийн түүхэнд хамгийн том буюу 190 хүнтэй геологийн экспедиц байгуулагдан Монголын баруун аймгуудын нутагт геологийн судалгаа, эрэл хайгуул хийж байв. Тухайлбал, 1962-1964 онд Монгол Алтайд Е.Рутковскийн удирдсан экспедиц, 60-аад оны сүүлийн хагаст Вроцлавын геологичид, 70, 80-аад онд олон улсын экспедицүүдийн бүрэлдэхүүнд геологийн судалгаа үргэлжилж, 1984 оноос Монгол-Польшийн хамтарсан экспедиц байгуулагдан Лугийн гол, Мушгиа худагт газрын ховор элементийн хайгуул хийж байв. 1963-1971 онд Варшавын их сургуулийн проф. Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедиц ажиллаж, том нээлтүүд хийж, 100 шахам олдворууд олсон. Варшав дахь палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монголоос авчирсан үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг. |
||||||||||||||||||||||||
|
Зээл, тусламжийн тухай мэдээлэл |
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх төслүүд: • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл (Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан) • Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл • Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг • Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах • Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх |
||||||||||||||||||||||||
|
Хүмүүнлэгийн харилцаа |
Дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног визгүй зорчино. Бусад төрлийн паспорт эзэмшигчид виз авах шаардлагатай. “Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна. 2015 оноос Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Ц.Уртнасан Польшийн Краков, 2024 оноос Өргөмжит консул Доминика Чарнецка Бялысток, Өргөмжит консул Марчин Мистаж Катовице хотноо тус тус ажиллаж байна. Польш Улсын Өргөмжит консул О.Хулан үйл ажиллагаагаа Улаанбаатарт явуулдаг. |
||||||||||||||||||||||||
|
Иргэдийн тухай мэдээлэл |
Польшид манай 1000 орчим иргэн оршин сууж байна. Ардын уламжлалт анагаах ухааны 100 гаруй эмч ажилладаг. 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад Польш Улсын 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна. |
||||||||||||||||||||||||
|
Боловсролын харилцаа |
Боловсролын яамд хоорондын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн дагуу польшийн тал жил бүр оюутан, аспирант хүлээн авдаг бөгөөд БНПУ-ын Их дээд сургуулиудад өнөөдрийн байдлаар Польшид ЗГ хоорондын шугамаар 65, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 91 оюутан сурч байна. 2021 оны 6 дугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Дэлхийд нэрд гарсан Польшийн Монгол судлаач эрдэмтэд: • Юзэф Ковалевски/1801-1878/ • Владислав Котвич /1872-1944/ • Мариан Левицки /1908-1955/ • Станислав Калужински /1925-2007/ Варшавын их сургуульд Монгол судлалын тэнхим 1950 онд байгуулагдан тасралтгүй ажиллаж, оюутан бэлтгэж байна. Тус тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр сургалт явуулж байна. МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 Хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. |
||||||||||||||||||||||||
|
Соёлын харилцаа |
Монгол Улсаа сурталчилсан олон тооны соёл урлагийн арга хэмжээг Польшид жил бүр зохион байгуулж ирсэн. Хамгийн сүүлд зохион байгуулагдсан тоймтой арга хэмжээнүүд: 2020 онд Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн, 2021 онд Хадны сүг зургийн үзэсгэлэн, 2024 онд “Amazing Mongolia” үзэсгэлэн, 2025 онд МУБИС-ийн багш нарын Монголын нүүдэлчин соёл, дүрслэх урлагийн уламжлалт хэлбэрийг орчин цагийн уран сайхны хэв маягаар харуулсан бүтээлүүдээс бүрдэх “Цэнхэр салхи” уран зургийн үзэсгэлэнг тус тус гаргасан. БНПУ-ын Ази, Номхон далайн музейд 2024 оны 02 дугаар сарын 17-24-нд “Монголын долоо хоног”, “Цагаан сар” арга хэмжээ зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНПУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтыг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Варшав хотын Үндэсний филармонид зохион байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлсэн. Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол цэргийн өдрийг тохиолдуулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Варшав хотноо зохион байгуулсан. Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд дээрх ойн тохиож буй онцгой жилд Польш дахь монголчуудын холбоотой хамтран “Монгол Наадам” арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулав. Дээрх арга хэмжээнд Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв болох морин хуурын уламжлалт хөгжим, уртын дуу, хөөмий, бие биелгээ толилуулсан. Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд”, “Зосон” үндэсний брэндийн удирдлага, загвар өмсөгчдийг урьж, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулсан загварын шоу хийсэн. Үүний зэрэгцээ Монгол, Польш Улсын 75 жилийн туршид харилцаа, хамтын ажиллагааг харуулсан түүхэн, Монгол орны байгаль, ахуй соёлыг харуулсан гэрэл зургууд болон барималч Д.Түвдэндорж, зураач Ц.Солонго нарын уран бүтээлүүд бүхий үзэсгэлэнг тус тус гаргасан. Польшийн томоохон аялал жуулчлалын агентлагийн төлөөллийг familiarization tour (famtour) буюу танилцах тур (фамтур)-ыг 2025 оны 9 дүгээр сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулж, Улаанбаатар хот, Тэрэлж, Дундговь, Өмнөговь аймгуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулсан. Төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзсан. Варшав хотноо 2025 оны 12 дугаар сарын 08–09-ний өдрүүдэд зохион байгуулсан “Монгол ба монголчууд: өнгөрсөн ба эдүгээ” олон улсын V бага хурлын хүрээнд Монгол Улсын уламжлал, соёлыг сурталчлах цуврал арга хэмжээг зохион байгуулав. |
||||||||||||||||||||||||
|
Байгуулсан гол хэлэлцээрүүд |
• “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр”- 1995 онд, • “Орлогын ба хөрөнгийн татварыг давхардуулан олгохгүй байх тухай хэлэлцээр”- 1997 онд, • “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр”- 1997 онд, • “Хоёр орны иргэдэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”- 1998 онд, • “Соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” - 1999 онд, • “Mонгол Улсаас БНПУ-д төлөх өрийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”- 2006 онд, • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр” - 2011 онд • “Монгол, Польшийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” 2013 • “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай БНПУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, 2013 • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр” (50 сая евро) , 2017 • “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”, 2018 • “Тусгай мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, 2023 • “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, 2023 |