МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
|
Дипломат харилцаа |
Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд дипломат харилцаа 1991 оны 12 дугаар сарын 11-нд тогтоосон. Манай улс тус улсыг Варшаваас хавсран суудаг. Литва манай улсыг Сөүлээс хавсран суудаг. |
||||||||||||||||||||||||
|
Харилцааны байдал |
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. |
||||||||||||||||||||||||
|
Харилцан хийсэн гол айлчлалууд |
2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Бүгд Найрамдах Литва Улсад албан ёсны айлчлал хийсэн. 2011 онд Вильнюст болсон АОХН-ын Сайд нарын ээлжит 6 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон. 2016 онд Улаанбаатарт зохиогдсон АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад Литвийн Ерөнхий сайд Алгирдас Буткевичиус ирж оролцсон. 2003 онд Улаанбаатарт болсон АШСТО (Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнууд)-ын олон улсын бага хуралд Литва Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эвалдас Игнатавичус оролцсон. 2011 онд “EАБХАБ-Монгол Улс 2011” бага хуралд тус байгууллагын дарга Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд Эвалдэс Игнатавичус оролцсон. 2013 онд Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд Литва Улсын Гадаад хэргийн сайд Л.Линкевичус оролцож, Монгол Улсад айлчилсан. 2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд албан ёсны айлчлал хийсэн. |
||||||||||||||||||||||||
|
Хоёр талын харилцааны механизмууд |
2002 онд, 2009 онд Литвийн Сеймасд Литва-Монголын парламентын бүлэг тус тус байгуулагдаж байсан бөгөөд Литвийн парламентын төлөөлөгчид 2003 онд Монголд айлчилж байсан. Одоогоор парламентын бүлэг байхгүй. Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2010 онд Улаанбаатарт хоёр орны ГХЯ-д хоорондын анхны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болж, Литвийн Гадаад хэргийн дэд сайд С.Адомавичус ирсэн. Энэ үеэр хоёр яамд хооронд хамтран ажиллах Санамж бичигт дэд сайд нар гарын үсэг зурсан. 2011 онд хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Вильнюс хотноо болж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар очсон. 2012 онд гуравдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж, Литвийн Гадаад хэргийн дэд сайд Аста Скайсгирите Ляушкиене оролцсон. Гадаад хэргийн дэд сайд А.С.Ляушкиенетэй хамт Литвийн Эдийн засгийн дэд сайд Д.Лапинскас өөрийн орны бизнесийн төлөөлөгчдийг дагуулан ирсэн бөгөөд айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт болов. 2014 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Литвад дөрөвдүгээр улс төрийн зөвлөлдөх уулзалт хийсэн. 2022 онд тавдугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-дын газрын захирлын түвшинд Улаанбаатар хотноо болж, Литвийн ГХЯ-ны Азийн газрын захирал А.Брузга 2022 оны 6 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод ирсэн. 2024 онд зургадугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-дын газрын захирлын түвшинд Вильнюс хотноо болж, монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, литвын талаас Энэтхэг, Номхон далайн газрын захирал Юлиус Праневичус нар тэргүүлэв. 2025 онд долоодугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-дын дэд сайд нарын түвшинд Улаанбаатар хотноо болж, монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, литвын талаас Гадаад хэргийн дэд сайд Видмантас Вербицкас нар тус тус тэргүүлж ажиллав. |
||||||||||||||||||||||||
|
Худалдаа, эдийн засгийн харилцаа |
ам.доллар
Статистик мэдээ: 2025 онд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 4,57 сая ам.доллар, үүнээс импорт 4,54 сая ам доллар, экспорт – 0,03 сая ам. долларт хүрсэн байна. Экспорт: тэмээний угаасан эм ноос, мал, амьтны сэмлээгүй буюу самнаагүй үс, хялгас, хонины сэмлээгүй буюу самнаагүй ноос Импорт: тослох материал, бусад тос, нефтийн бүтээгдэхүүн, шоколад ба какао агуулсан хүнсний бусад бэлдмэл, бяслаг ба аарц, цөцгийн тос, шар айраг, тун хэлбэрт савлагдсан эмнүүд, телефон, цахилгаан шуудан холбооны болон аппаратууд, дуу, дүрс буюу бусад мэдээллийг хүлээн авах, хөрвүүлэх, дамжуулах эсхүл сэргээх бусад төхөөрөмж, эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, ган ба төмрөөр цутгаж хийсэн бусад эдлэл, бусад |
||||||||||||||||||||||||
|
Төсөл, хөтөлбөр |
Литва Улсын Засгийн газрын хөгжлийн тусламжаар 2017 онд хүнсний аюулгүй байдал, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тус бүр нь 10 мянган евроны өртөг бүхий жижиг хэмжээний төслүүдийг хэрэгжүүлсэн. Хүнсний аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 4 байцаагч Литва Улсад мэргэшил дээшлүүлж, Литвийн мэргэжилтнүүд Монгол Улсад ирж сургалт зохион байгуулсан. Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-гаас “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” төслийг хэрэгжүүлсэн. Уг төсөл амжилттай хэрэгжсэн гэж литвийн тал үзэн 2019 онд үргэлжлүүлэхээр болсон. |
||||||||||||||||||||||||
|
Хүмүүнлэгийн харилцаа |
Дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэл хоног визгүй зорчино. Бусад төрлийн паспорт эзэмшигчид виз авах шаардлагатай. “Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Литва Улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна. 2023 оноос Литвээс Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар Д.Сайнбаяр ажиллаж байна. |
||||||||||||||||||||||||
|
Боловсролын харилцаа |
Боловсролын зээлийн сан 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Вильнюсын Их сургууль, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Каунасын Технологийн Их сургууль, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Витаутас Магнусын Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг тус тус байгуулсан. Вильнюсын Гедиминасын Технологийн их сургуультай гэрээний төслийг хэлэлцэж буй. Одоогийн байдлаар “Ерөнхийлөгчийн илгээлт - 2100” хөтөлбөрийн хүрээнд Литва Улсын Каунасын Технологийн Их сургуульд - 4, Витаутас Магнусын Их сургуульд -1, Шяуляйн Их сургуульд – 1, Вильнюсын Их сургуульд – 1, Вильнюсын Гедиминасын Технологийн их сургуульд – 1 буюу нийт 8 оюутан суралцаж байна. |
||||||||||||||||||||||||
|
Гол гэрээ хэлэлцээрүүд |
• Боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр • Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээ • Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааны гэрээ • Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр • Дипломат, албан паспортыг визээс чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэцээр • “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр |