ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Йоанна Доперала-Конколовичтэй 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр уулзав. Талууд өнгөрсөн жилийн Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааны байдлыг дүгнэж, энэ ондоо хийж гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцлоо.