images

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс, БНЛатви Улсын харилцаа, хамтын ажиллагаа

2023-01-01

97

Дипломат харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын хооронд дипломат харилцаа 1991 оны 10 дугаар сарын 15-нд тогтоосон.

Манай улс тус улсыг Варшаваас хавсран суудаг. Латви манай улсыг Бээжингээс  хавсран суудаг.

Харилцааны байдал

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Харилцан хийсэн гол айлчлалууд

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди албан ёсны айлчлал хийсэн.

2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга Виктор Макаровс оролцсон.

2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийсэн.

2014 онд Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Монгол Улсад айлчлав.

2016 онд Улаанбаатарт зохион байгуулсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Раймондс Вейонис оролцсон.

Хоёр талын харилцааны механизмууд

Хоёр талд парламентын бүлгүүд ажиллаж байсан үе бий.

Улс төрийн зөвлөлдөх уулзалт

2022 онд анхдугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны газрын захирлын түвшинд цахим хэлбэрээр болсон.

2024 онд хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд Улаанбаатар хотноо болж, монголын талаас Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, латвийн талаас Гадаад хэргийн дэд сайд Анджейс Виюмсонс нар тэргүүлэв.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

ам.доллар

Он

2020

2021

2022

2023

2024

Экспорт

-

-

0,05 сая

0,2 сая

0,1 сая

Импорт

2,7 сая

5 сая

3,5 сая

4,3 сая

4,5 сая

Худалдааны эргэлт

2,7 сая

5 сая

3,55 сая

4,5 сая

4,6 сая

 

 

 

 

 

 

Статистик мэдээ: 2025 онд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3,6 сая ам.доллар, үүнээс импорт 3,6 сая ам долларт хүрсэн байна.

Экспорт: Зүсмэл материал 2022, 2023 онд, ямааны ноолууран бүтээгдэхүүн, хувцас, согтууруулах ундаа зэргийг 2024 онд Латвид нийлүүлж байсан.

Импорт: Лаазалсан загас, түрс, шоколад ба какао агуулсан бусад хүнсний зүйлс, лаазалсан буюу хөлдөөгөөгүй бусад ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүн, тун хэлбэрт савлагдсан эмүүд, үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах сайхан үнэрт бодисуудын хольц, шүдний ариун цэврийг сахих зориулалтын бэлдмэл, оо, цавуу ба цавуулаг бодис, хуванцар бусад хавтан, хуудас, тууз, сүлжмэл оймс, хөргөх, хөлдөөх цахилгаан ба цахилгаан биш төхөөрөмжүүд, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, ахуйн угаалгын машин, мэдээлэл боловсруулалтын автомат машинууд ба тэдгээрийн бүрдэл хэсэг, ус халаах, хөрс сэргээх, сууц дулаацуулах болон ахуйн цахилгаан хэрэгсэл, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд, дуу авианы бичлэггүй зөөгчүүд, радио, телефон, телеграф, телевизор, нэвтрүүлгийн аппаратуудын  эд анги, цахилгаан энергийг хуваарилах, гүйдлийг удирдах самбар, ширээ, шүүгээ

Хүмүүнлэгийн харилцаа

Дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног визгүй зорчино.

Бусад төрлийн паспорт эзэмшигчид виз авах шаардлагатай.

“Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Латви Улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна.

Латвийн Өргөмжит консулын газар Монгол Улсад 2014 онд нээгдэж, Өргөмжит консул Ч.Бат ажиллаж байна.

Боловсролын харилцаа

Оюутан солилцоо байхгүй.

Гол гэрээ хэлэлцээрүүд

• Соёл, боловрсол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Радио, телевизийн байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээ

Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааны гэрээ

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

• Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

• Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр