МОНГОЛ УЛС, УКРАИН УЛСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
|
Дипломат харилцаа |
Монгол Улс, Украин Улсын хооронд дипломат харилцаа 1992 оны 1 дүгээр сарын 21-нд тогтоосон. Манай улс тус улсыг Варшаваас хавсран суудаг. Украин манай улсыг Сөүлээс хавсран суудаг. |
||||||||||||||||||||||||
|
Харилцааны байдал |
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. |
||||||||||||||||||||||||
|
Харилцан хийсэн гол айлчлалууд |
Ерөнхийлөгч Л.М.Кравчук 1992 онд Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд Ерөнхийлөгч Л.Д.Кучма 2003 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд
УИХ-ын дарга Н.Багабанди 1995 онд айлчилсан.
Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1992 онд айлчилсан. |
||||||||||||||||||||||||
|
Хоёр талын харилцааны механизмууд |
Парламентын бүлэг Дээд Радад Монгол Улстай парламент хоорондын харилцааны асуудал эрхэлсэн бүлэг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар нь Игор Сергийович Кривошеев ажиллаж байна. Улсын Их Хурал дахь Монгол-Украины парламентын бүлэг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллаж байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын хамтарсан комисс Анхдугаар хуралдаан 1993 онд Улаанбаатарт, Хоёрдугаар хуралдаан 1996 онд Киевт, Гуравдугаар хуралдаан 2002 онд Улаанбаатарт, Дөрөвдүгээр 2004 онд Киевт, Тавдугаар хуралдаан 2011 онд Улаанбаатарт тус тус зохион байгуулагдсан. 2025 оноос хойш Монгол, Украины ЗГХК-ын украины хэсгийн даргаар Эдийн засаг, байгаль орчин ба хөдөө аж ахуйн дэд сайд Егор Перелигин томилогдон ажиллаж байна. Улс төрийн зөвлөлдөх уулзалт Анхдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2011 онд Киев хотноо болж, манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар ахалсан. Хоёрдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2012 онд Улаанбаатар хотноо болж, украины талыг Украины Гадаад хэргийн дэд сайд В.А.Майко ахалсан. |
||||||||||||||||||||||||
|
Худалдаа, эдийн засгийн харилцаа |
ам.доллар
Статистик мэдээ: 2025 онд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 12,6 сая ам.доллар, үүнээс импорт 12,6 сая ам долларт хүрсэн байна. Экспорт: свитер, пуловер, джемпер, жилет болон бусад сүлжмэл гадуур цамц, Хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл, сүлжмэл, эсгий эсвэл нэхмэл даавуугаар хийсэн малгай, сүлжмэл оймс, оймсон зүйлс, сүлжмэл бээлий, ханцуйвч, сүлжмэл костюм, ансамбль, хантааз, платья, банзал, өмд, комбинзон Импорт: Лаазалсан загас, түрс, шоколад ба какао агуулсан бусад хүнсний зүйлс, лаазалсан буюу хөлдөөгөөгүй бусад ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүн, тун хэлбэрт савлагдсан эмүүд, үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах сайхан үнэрт бодисуудын хольц, шүдний ариун цэврийг сахих зориулалтын бэлдмэл, оо, цавуу ба цавуулаг бодис, хуванцар бусад хавтан, хуудас, тууз, сүлжмэл оймс, хөргөх, хөлдөөх цахилгаан ба цахилгаан биш төхөөрөмжүүд, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, ахуйн угаалгын машин, мэдээлэл боловсруулалтын автомат машинууд ба тэдгээрийн бүрдэл хэсэг, ус халаах, хөрс сэргээх, сууц дулаацуулах болон ахуйн цахилгаан хэрэгсэл, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд, дуу авианы бичлэггүй зөөгчүүд, радио, телефон, телеграф, телевизор, нэвтрүүлгийн аппаратуудын эд анги, цахилгаан энергийг хуваарилах, гүйдлийг удирдах самбар, ширээ, шүүгээ |
||||||||||||||||||||||||
|
Хүмүүнлэгийн харилцаа |
Бүх төрлийн паспорттой иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай. Украин иргэдтэй гэр бүл болсон 20-иод монгол иргэн оршин сууж байна. 2020 оноос Монгол Улсын Өргөмжит консул Эдуард Рубан Украинд ажиллаж байна. |
||||||||||||||||||||||||
|
Боловсролын харилцаа |
Украинд манай 72 оюутан, аспирант байгаагаас ихэнх нь Нисэхийн их сургуульд суралцаж байсан. 2022 оноос хойш бүх оюутнууд нутаг буцсан. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Украинд 2012 оноос жил бүр бакалавр болон магистрын сургалтад 20, аспирантурт 5 оюутан суралцаж байсан. |
||||||||||||||||||||||||
|
Гол гэрээ хэлэлцээрүүд |
• Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр 1992 онд • Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр 1992 онд • Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1992 онд • Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1992 онд • Монгол, Украины Засгийн газар хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комисс байгуулах тухай хэлэлцээр 1992 онд • Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1992 онд • Төлбөрийн тухай хэлэлцээр 1992 онд • Агаарын харилцааны тухай хэлэлцээр 1993 онд • Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр 1995 онд • Төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр 1995 онд • Олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр 1995 онд • Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр 2002 онд • Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2003 онд • Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2003 онд • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2004 онд • Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2011 онд • Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2011 онд • Онцгой байдлыг сэрэмжлэх, үр дагаврыг нь арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 2011 онд • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2019 онд |