ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ВАРШАВЫН ИХ СУРГУУЛИЙН АЗИ, АФРИКИЙН ФАКУЛЬТЕТИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Варшавын их сургуулийн Ази, Африкийн судлалын факультетийн нэгдүгээр курсийн оюутнуудад зориулан уламжлал болгон зохион байгуулагддаг Ази, Африкийн орнуудын дипломат төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалт, мөн тус факультетийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг танилцуулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
Элчин сайд уулзалтын үеэр Варшавын их сургуулийн оюутнуудад хандан Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа өнөөдөр Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсад Польш Улсын иргэд визгүй зорчих боломжийн талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйг залуусын солилцоо, харилцан ойлголцол тодорхойлох чухал ач холбогдолтойг онцлов. Үүний зэрэгцээ оюутан залуусыг Монгол Улсад ирж суралцах, судалгаа шинжилгээ явуулах, соёлын өв, нийгмийн онцлогтой танилцах замаар хоёр ард түмний ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалав.
