images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН СЕЙМИЙН ШИНЭ ОНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-01-28

53

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сеймийн (Парламентын) дарга В.Чажасты-гийн шинэ оныг тохиолдуулан дипломат корпусын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад оролцов.

Тус уулзалтын үеэр Сеймийн дарга В.Чажасты БНПУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандан үг хэлэхдээ Украинтай нягт хамтран ажиллаж, тууштай дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Мөн Төв Европын орнууд болон ойрын хөрш улсуудтай нэгдмэл байдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг дурдав.

Түүнчлэн аюулгүй байдлын асуудлаар түнш орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болохыг тэмдэглэв.

Эдгээр гурван чиглэлийг Польш Улсын Парламент онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг тэрээр онцоллоо.