images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РАДОСЛАВ ШИКОРСКИГИЙН УРИЛГААР ХҮЛЭЭН АВАЛТАД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-02-17

16

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Радослав Шикорскигийн урилгаар Польш Улсад суугаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан Варшав хотын Ази, Номхон далайн музейд зохион байгуулсан хүлээн авалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.