images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЛИТВИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РУТА КАЧКУТЕ-ТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-03-08

18

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Литвийн Үндэсний музейн Ерөнхий захирал Рута Качкуте-тэй уулзаж, өмнө жил байгуулсан "Чингис хаан" Үндэсний музей, Литвийн Үндэсний музей хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Чингис хаан" үзэсгэлэнг Литва Улсад гаргах асуудлаар ярилцав.