ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
2026 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Кельце хотод зохион байгуулагдаж буй Төв Европын хөдөө аж ахуйн салбарын хамгийн том, 31 дэх удаагийн AGROTECH үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд ноён Стефан Краевски мөн оролцов.
Уг үзэсгэлэнгээр хөдөө аж ахуй, фермийн автоматжуулалт, дижитал үйлдвэрлэлийн менежментийн шийдлүүд болон чанарын дээд түвшний машин, техникүүдийг оролцогч компаниуд танилцуулав.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд Польш, Европын холбоо, Балтын Тэнгис, Ази болон Африкийн олон орны төлөөлөгчид хуран цуглахаас гадна 2025 онд зохион байгуулагдсан үзэсгэлэнг 80,000 хүн үзэж сонирхсон нь дээд амжилт тогтоож байжээ.




