images

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ БНПУ-ЫН УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-14

886

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Ерөнхий геологич Кшиштоф Галостой уулзаж, геологи, байгаль орчны салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.