УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН СУРГАЛТЫГ МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРАНД ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Уламжлалт анагаах ухааны салбарын сургалтыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яамны байранд 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.
ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор профессор Д.Цэнд – Аюуш “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгааны жишээ”, “Нэгдмэл анагаах ухааны онол, арга зүйн үндэс”, “Монголын уламжлалт анагаах ухааны судалгаа хөгжүүлэлт: өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зэрэг сэдвүүдээр, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор профессор Г.Машбат “Монгол Хануур-2026” үндэсний хөтөлбөр, “Элэгний хавдар”, “Европ иргэдэд зонхилон тохиолддог хийн язгуурын өвчний үеийн УАУ-ны эмчилгээ” зэрэг сэдвүүдээр тус тус Польш дахь эмч нарт илтгэл тавив.


