МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ БНПУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игнацы Немчыцкытэй 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уулзав.
Талууд Монгол, Польшийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, сүүлийн үед хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо.


