images

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГҮҮД ХООРОНДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-15

869

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй бүлгийн гишүүд БНПУ-ын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй бүлгийн гишүүдтэй 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр уулзалт хийв.

Талууд Монгол, Польшийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, сүүлийн үед хоёр улсын парламент болон бүлэг хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд холбогдох дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.