ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНПУ-ЫН СЕЙМ ДЭХ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА РАФАЛ КОМАРЕВИЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Комаревичтэй 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр уулзалт хийв.
Талууд Монгол, Польшийн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, эдийн засгийн салбар дахь хууль эрхзүйн орчинг сайжруулах, харилцан туршлага солилцох, эдийн засгийн төсөл, санаачилгыг дэмжих зэрэг асуудлаар ярилцав.
