images

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МИРОСЛАВ МАЛИШЕВСКИТЭЙ УУЛЗАВ.

ЭСЯ-ны мэдээ

2026-04-15

802

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Сейм дэх Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевскитэй 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр уулзалт хийв.

Талууд Монгол, Польшийн хоёр талын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, энэ салбар дахь хууль эрхзүйн орчинг сайжруулах, харилцан туршлага солилцох, холбогдох төсөл, санаачилгыг дэмжих зэрэг асуудлаар ярилцав.