images

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ БНПУ-ЫН СЕЙМИЙН ДЭД МАРШАЛ ДОРОТА НЕЖЕЛАД БАРААЛХАВ.

ЭСЯ-ны мэдээ

2026-04-15

792

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНПУ-ын Сеймийн дэд маршал Дорота Нежелад бараалхав.

Талууд Монгол, Польшийн парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд туршлага солилцох, парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх, мөн олон улсын парламентын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.