МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ ЯЦЕК ЧЕРНЯКТАЙ УУЛЗАВ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Яцек Черняктай уулзав.
Талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн салбар дахь тулгамдсан асуудлуудаар санал солилцож, тус салбарт орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, малчид болон хувийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах, Польшийн туршлага, нөү-хауг судлах, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, санаачилгыг дэмжих боломжийн талаар ярилцав.


