images

“ПОЛЬШ–МОНГОЛ: ТҮҮХ БА ӨНӨӨГИЙН ХАРИЛЦАА” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-15

809

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНПУ-ын Сеймийн ордонд зохион байгуулагдсан “Польш–Монгол: Түүх ба өнөөгийн харилцаа” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Уг үзэсгэлэнг Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетийн Түрэг, Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ян Рогалагийн ахалсан багийн оролцоотойгоор бэлтгэсэн юм.

Арга хэмжээний үеэр МУБИС-ийн профессор Ц.Цэвэгсүрэн, С.Загд-Очир нар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур болон битүү амьсгаагаар лимбэ тоглох урлагийг үзүүлж, уламжлалт урлагийн онцлогийг танилцуулснаараа арга хэмжээг онцгой болголоо.