МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ БНПУ-ЫН ЭМИЙН БҮРТГЭЛИЙН АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн албаны Ерөнхийлөгч Гжегож Цессактай 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзалт хийв.
