images

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМАА БНПУ-ЫН ШЛОНСКИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШИВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-16

894

Монгол Улсын Их Хурлын гишүүн, АУ-ны доктор, доктор (PhD), профессор Д.Ганмаа “Сургуулийн насны хүүхдүүдийн Д аминдэмийн нэмэлт хэрэглээ” сэдвээр Бүгд Найрамдах Польш Улсын Катовице хот дахь Шлонскийн Анагаах ухааны их сургуулийн оюутнуудад лекц уншиж, олон асуултад хариулан, харилцан яриа өрнүүлсэн сонирхолтой уулзалт зохион байгууллаа.

Мөн тус их сургуулийн удирдлагатай товч уулзалт хийж, Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтын ажиллагааны түүх болон цаашдын зорилго, зорилтын талаар санал солилцлоо.