images

УИХ ГИШҮҮН Х.ЖАНГАБЫЛЫН ТЭРГҮҮЛСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ПОЛЬШИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, ШИЙДЛҮҮДИЙГ СУДЛАН АЖИЛЛАЛАА.

ЭСЯ-ны мэдээ

2026-04-18

814

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын найрамдлын бүлгийн айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Х.Жангабылын тэргүүлсэн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн төлөөлөл Бүгд Найрамдах Польш Улсын хөдөө аж ахуйн өндөр технологи, инновац шингэсэн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үхрийн аж ахуй, аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Польшийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн туршлага, шийдлүүдийг судлан ажиллалаа.