images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЕВРОПЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОНГРЕССЫН 18 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-24

802

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 4 дүгээр сарын 22–24-ний өдрүүдэд БНПУ-ын Катовице хотод зохион байгуулагдаж буй Европын эдийн засгийн конгрессын 18 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

Европын эдийн засгийн конгресс нь Төв Европын хамгийн том бизнес, эдийн засгийн форум бөгөөд Европын Холбооны бодлого боловсруулагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд, бизнесийн салбарын удирдагчид, эрдэмтэн судлаачид оролцдог нэр хүндтэй арга хэмжээ юм. Чуулганы үеэр эдийн засгийн хөгжил, ногоон шилжилт, эрчим хүчний аюулгүй байдал, инноваци, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг.

2025 онд болсон Европын эдийн засгийн конгрессын 17 дугаар чуулга уулзалт нийт 18,000 оролцогчтой зохион байгуулагдсан байна.