ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯРЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний баяр — 5 дугаар сарын 3-ны Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан төрийн ёслолын арга хэмжээнд оролцов. Түүнчлэн Үндсэн хууль батлагдсаны 235 жилийн ойд зориулан Польш Улсын Ерөнхийлөгч К.Навроцкигийн барьсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов.




