ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПЛОЦК ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “27 ДАХЬ ЕВРОПЫН ПИКНИК” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Плоцк хотод зохион байгуулагдсан “27 дахь Европын пикник” арга хэмжээнд оролцов.
Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Польш Улсын Плоцк хоттой хамтын ажиллагаатай Баянзүрх дүүргийн төлөөлөгчид болон Дармштадт, Форт Уэйн, Житомир, Мажейкяй, Бельц, Осер, Плевен, Синеш, Веспрем бүс нутгын төлөөлөгчид оролцож, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх талаар санал солилцов.
Пикникийн үеэр “Монгол Аялгуу” хамтлаг уран бүтээлээ толилуулж, мөн хүүхдүүдэд монгол үндэсний тоглоом зааж, Монгол Улсынхаа өв соёл, уламжлалыг сурталчлан таниулав.





