images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ “STRATEGIC ARK” БАГА ХУРЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-05-14

88

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Польшийн Олон улсын харилцааны хүрээлэн (PISM)-ээс жил бүр зохион байгуулдаг “Strategic Ark” бага хурлын 5 дахь удаагийн чуулганд оролцож байна.

Уг чуулган нь өнөөгийн болон ирээдүйд тулгарах аюулгүй байдлын сорилт, бүс нутгийн хямрал, дэлхийн хэмжээний мөргөлдөөн, мөн эдийн засаг ба технологийн чиг хандлагын талаар хэлэлцдэг нэр хүндтэй олон улсын форум юм.