ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ
Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд Олександр Мищенкод 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол-Украины хоёр талын болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Элчин сайд Гадаад хэргийн яамны Хүндэт зочны дэвтэрт үг бичиж, Софийн сүмийн цогцолборыг сонирхон үзэж танилцлав.



