images

ЭЛЧИН САЙД Н. ОЮУНДАРЬ МОНГОЛ, УКРАИНЫ ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-05-22

60

Элчин сайд Н. Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Украин Улсын Дээд Радын гишүүн, Украин–Монголын парламентын бүлгийн гишүүн бөгөөд Эрчим хүч, орон сууц болон орон нутгийн үйлчилгээний хорооны гишүүн Анатолий Костюх, мөн Украин Улсын Дээд Радын гишүүн, Украин–Казахстаны парламентын бүлгийн дарга бөгөөд тус хорооны гишүүн Сергий Нагорняк нартай уулзаж, Монгол, Украины парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэх талаар санал солилцов. 

Түүнчлэн нүүдлийн соёл иргэншил, эсгий туургатан ахан дүүс болох казах ард түмэн дайны хүнд үед украинчуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан Казахстаны “Үл эвдрэлийн гэр”-т зочилж, Украин, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагаатай танилцав.