images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН БИЗНЕСИЙН II ДУГААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ-Д ХҮНДЭТ ЗОЧНООР УРИГДАН ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-05-26

40

2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Польш Улсын Mokate Group-ийн ивээл дор “Art of Networking” ХХК-аас зохион байгуулсан “Олон улсын гэр бүлийн бизнесийн II дугаар дээд хэмжээний уулзалт”-тад Хүндэт зочноор уригдан оролцов.

Өдгөө гэр бүлийн дөрөв дэх үеийн удирдлага дор амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Польшийн Mokate Group нь FMCG салбарын дэлхийн хэмжээний хүчирхэг компани болон өргөжин, 70 гаруй улсад үйл ажиллагаагаа тэлээд байна.

Дээрх арга хэмжээнд Бүгд Найрамдах Польш Улсын эдийн засгийн салбар бүрийн тэргүүлэгч, гэр бүлийн уламжлалыг үе дамжин хадгалж ирсэн үндэсний томоохон компаниудын төлөөллүүд оролцов.