ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ЛЕХ ВАЛЕНСАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч асан Лех Валенсатай уулзаж, Монгол болон Польш улсад өрнөсөн ардчиллын шилжилтийн түүхэн туршлага, түүний өнөөгийн ач холбогдлын талаар санал солилцов.
Уулзалтын дараа Элчин сайд Европын Эв Нэгдлийн Төвд зочлон “Solidarność”-„Эв санааны нэгдэл” хөдөлгөөн болон Польшийн ардчиллын шилжилтийн түүхийг харуулсан байнгын үзэсгэлэнг сонирхон үзэж, тус улсын ардчиллын замналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Зүүн Европын ардчиллын давлагааны үед Монголын идэвхтнүүд Польшийн “Эв санааны нэгдэл”-тэй холбоо тогтоож, тус хөдөлгөөн сонгуулийн туршлага, хэвлэлийн хэрэгсэл, сурталчилгааны материал болон бэлгэдлийн дэмжлэг үзүүлснээр Монгол Улс 1990 оны олон намын сонгууль, улмаар 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиа тайван замаар байгуулахад чухал хувь нэмэр оруулсан.



