ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ГДАНЬСКИЙН ИХ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШИВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БНПУ-ын Гданьскийн их сургуулийн оюутнуудад “Монгол, Польшийн хоорондын 75 гаруй жилийн дипломат харилцаа” сэдвээр лекц уншиж, оюутнуудтай өргөн хүрээний харилцан яриа өрнүүлэв.
Мөн тэрбээр тус их сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагаа, академик солилцооны боломжийн талаар санал солилцов.

