images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГУУДЫГ ДЭМЖИН УУХАЙЛАН БАЛИАШИГЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-02

7

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Польш Улсын Варшав хотноо зохион байгуулагдаж буй FIBA 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтуудыг тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудын хамт үзэж, эх орныхоо 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг дэмжин уухайлан балиашиглав.

Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, эх орныхоо төлөө ур чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан амжилттай өрсөлдөж буй 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, түүнчлэн баг тамирчдыг тууштай дэмжин ажиллаж буй Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө, MCS Coca-Cola Company, МИАТ ТӨХК, TG SPORT болон GAN Sports Center-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний хичээл зүтгэл, эв нэгдэл, спортын өндөр амжилт нь гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууд бидэнд бахархал төрүүлж, эх орноороо омогших сэтгэлийг улам бүр бадрааж байна.

Баг тамирчдадаа дараа даараагийн тоглолтод нь амжилт хүсье! 🔥🔥🔥💪💪💪🇲🇳🇲🇳🇲🇳