ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ МҮОНРТ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХАМТ ПОЛЬШИЙН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ TVP-ИЙН ЗАХИРАЛ ПАВЕЛ ЯБЛОНЬСКИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Ж.Бямбасайхан захирлаар ахлуулсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн төлөөлөгчдийн хамт Польшийн үндэсний телевиз TVP-ийн захирал Павел Яблоньски-тай уулзав.
Уулзалтын үеэр МҮОНРТ болон TVP хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцав.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн төлөөлөгчид TVP-ийн урилгаар Польш Улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Opole 2026” хөгжмийн наадмыг сонирхон үзэж, үйл ажиллагаатай нь танилцав.



