images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН НЭРТ АЯЛАГЧ БЕНЕДИКТ ПОЛАКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-06

6

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНПУ-ын Вроцлав хотноо зохион байгуулагдсан, XIII зуунд Монголын эзэнт гүрэнд очсон Европын анхны томоохон элч, Польшийн нэрт аялагч Бенедикт Полакийн нэрэмжит олон улсын нэр хүндтэй шагнал гардуулах ёслолд оролцов.

Б.Полак нь Монгол Польш улс нэн эртний түүхийн харилцаатай байсныг илтгэж байгаа бол орчин цагт соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсрол, худалдаа эдийн засаг, бизнесийн харилцаа харилцаа улам өргөжиж байна.

Ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Н.Оюундарь энэ жилийн Бенедикт Полакийн нэрэмжит шагналын гол гурван эздэд тэдний шинжлэх ухаан, судалгаа, соёл, олон улсын хамтын ажиллагаанд оруулсан үнэт хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэн баяр хүргэв. Тус шагнал гардуулах ёслолыг Польш Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.