images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ 241 ОНЫ ЛЕГНИЦИЙН ТҮҮХЭН ТУЛАЛДААНААР СЭДЭВЧИЛСЭН ҮЗҮҮЛЭН ТОГЛОЛТ, ДУРСГАЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-07

4

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Легнице Полед зохион байгуулагдаж буй 1241 оны Легницийн түүхэн тулалдаанаар сэдэвчилсэн үзүүлэн тоглолт, дурсгалын арга хэмжээнд оролцож байна.

Легницийн тулалдаан нь 1241 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр болсон бөгөөд Монголын эзэнт гүрний өрнө зүгт хийсэн аян дайны үеийн Европ дахь хамгийн томоохон түүхэн үйл явдлуудын нэгэнд тооцогддог. Тус тулалдаанд Монголын цэргийг Бат хааны удирдсан баруун зүгийн аян дайны бүрэлдэхүүн хүчнээс хан хөвгүүд Байдар, Хадан, Орд нар удирдан оролцсон бол Европын нэгдсэн хүчнийг Силезийн болон Польшийн ханхүү Хоёрдугаар Хенрик (Henry II the Pious) тэргүүлэн байлдсан түүхтэй.

Легнице хотын удирдлага энэхүү түүхэн тулаанаар жил бүр үзүүлэн тоглолтын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн удирдлага, түүхч судлаачид, 13 орны түүхэн тулаан сэргээн бүтээгчид оролцохоос гадна 7000 гаруй үзэгчид хүрэлцэн ирж үзэж байна.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол, Польш хоёр улсын олон зуун жилийн түүхэн хэлхээ холбоог дурдан, өнгөрсөн түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, жил бүр олон мянган үзэгчдийг цуглуулсан олон улсын хэмжээний өргөн үзүүлбэрчилсэн тоглолтыг зохион байгуулж буй нь өнөөгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцлов.

Монгол, Польшийн харилцаа өнөөдөр улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр орны ард түмнийг холбосон уг түүхэн арга хэмжээ нь харилцан ойлголцол, найрамдлын чухал гүүр болж байна.