images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ МОНГОЛ, ПОЛЬШИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХАА САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-09

4

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 8–9-ний өдрүүдэд Кротошин хотод ажиллах үеэрээ Монгол, Польшийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцов.

Айлчлалын хүрээнд Кротошин хотын дарга Наталиа Мариа Робаковска‑тай уулзаж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцав.

Мөн Krot‑Plon, Mech‑Masz, Agrotop, Royal Crop, Agrounima, Dino, Polska Federacja Hodowców Bydła i Producentów Mleka, Legutko, Hodowla Roślin Smolice зэрэг тус бүсийн голлох байгууллага, компаниудад зочлон, тэдгээрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн онцлог болон бизнесийн туршлагатай танилав.

Түүнчлэн Польшийн Хөрөнгө оруулалт ба Худалдааг Дэмжих Агентлаг (PAIH) болон Экспортын Зээлийн Даатгалын Корпораци (KUKE)‑ийн төлөөлөгчид мөн Польшийн бизнесийн төлөөлөгчдөд Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдийг нээх боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулав.