images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ВАРШАВ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “PERSPEKTYWY WOMEN IN TECH SUMMIT 2026” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-11

10

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 6 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд Варшав хотноо зохион байгуулагдаж буй “Perspektywy Women in Tech Summit 2026” олон улсын бага хуралд оролцож байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү томоохон арга хэмжээнд ойролцоогоор 14 мянга орчим хүн оролцох бөгөөд энэ жилийн хөтөлбөр нь инженерийн технологи, эрчим хүчний салбар, мөн хиймэл оюун ухааны салбар дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоонд төвлөрч байна.